top of page

Nihonmachi Street Fair

Aug 5, 2025

Сан Франциско хотын Japantown-д 51 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Нихонмачи Срит Фэйр” арга хэмжээнд Гэр төвийн дэргэдэх “Би Монгол” сургуулийн сурагчид урилгаар оролцож, Монгол соёл, Монгол бүжгээ танилцууллаа. Олон үндэстний тоглолтууд дунд манай охид цаанаа л эрхэм, олон хүмүүсийн ч анхаарлыг татлаа. Энэ хөөрхөн авьяаслаг охидоо танилцуулж, хөтлөх хүндтэй албанд өглөө нь гэнэт томилогдсон би бээр их сандарлөө Ямартай ч нилээн хэдэн хүн “Сайн байна уу? Баяртай”-тай болсон байх хэхэ. Бүтэн бичлэг байхгүй учир байгаа хэсгүүдээ нийлүүлээд хүргэж байна. Удахгүй “Би Монгол” сургуулийн шинэ хичээлийн жил эхэлнэ. Хүүхдүүдээ зарласан сургалтуудад нь заавал хамруулаарай!

bottom of page