top of page

Children's Day Festival

May 14, 2026

Монголын Эрдэнэс- ТАЛАРХАЛ

(1-р хэсэг)

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн эрдэнэс болсон сурагч багачууд маань “Монголын Эрдэнэс-15” урлагийн тайлант тоглолтоо амжилттай бүтээж, сурч мэдсэн бүхнээ уран бүтээлээрээ дамжуулан аав, ээж, ах эгч, үзэгч олонтойгоо хуваалцлаа. Удирдаж бэлтгэсэн бүжгийн багш Д. Батзориг, морин хуурын багш А. Бат-Очир, нугаралтын багш Э. Болорцэцэг, концертмэйстр багш Л. Цэнгэлмаа, Ц. Төмөрчөдөр, багш В. Одонтунгалаг нартаа болон бүх сурагчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье.

Олон нийтийн ажилд идэвх санаачилгатайгаар гар бие оролцож, бусдад туслах чин сэтгэл, зөв хандлагаараа үлгэрлэн яваа сайн дурын ажилтан хүүхдүүд Г. Анжел, А. Абигэйл, Б. Тэлмэн, Б. Бишрэлт, С. Сүри, Б.Хүслэн нартаа болон тайзны арын ажлыг хариуцлагатай гүйцэтгэсэн сайхан сэтгэлтэй тусч ээжүүд Х. Болорчимэг, Ц. Туяацэцэг, Э. Болор, Б. Сувдаа, Б. Мөнхзаяа, Т.Энхмаа, Ц.Цэцэгмаа, П.Ариунтуяа, Ж. Отгоо, Н. Ганчимэг болон тусалсан бүх аав, ээжүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүүхдүүдийн өдрийн хоолонд пицца авч өгсөн бүжгийн ангийн сурагч Б. Сувдмаагийн аав ээж Батмөнх, Оюунаа нартаа, бас хандив өргөсөн сурагч Б. Аму-гийн аав ээж Батхүрэл, Мөнхтуяа, М. Түвшинзаяа нартаа их баярлалаа.

Монгол хэлээ уран яруу, чадварлаг эзэмшин, хичээл зүтгэл, эх хэлээрээ бахархалтай хөтөлж, үзэгч олны сэтгэлийг хөдөлгөсөн авьяаслаг сурагч Н. Чингүтэй, О. Цэлмэг нартаа их баярлалаа.

Тоглолтын мөч бүхнийг гэрэл зураг, дүрс бичлэгт мөнхлөн үлдээж, хүүхэд багачуудын инээмсэглэл, догдлол, авьяас билгийг дурсамж болгон хадгалж өгсөн мэргэжлийн зурагчин Чингис, видео бичлэг хийсэн Э. Ганболор, О. Нармандах нартаа гүн талархал илэрхийлье.

Бидний ажил үйлсийг алс хол, эх орноосоо сэтгэл гарган дэмжиж, туслан хамтран ажилласан Б. Гэрэлтуяа, Д.Уяраа, Г.Ганзориг, Д.Болор, А. Бадамгарав, И. Басбаяр, С. Бауыржан нартаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Бяцхан үрсийг чин сэтгэлээсээ дэмжин, тэдний авьяас билгийг хөгжүүлэх их үйлсэд урам хайрлаж, хүрэлцэн ирж хүүхдүүийг алга ташилт, урмын сайхан үгсээр мялаасан эрхэм хүндэт бүх үзэгчиддээ халуун талархал илэрхийлье.

Та бүхэндээ баярлалаа.

bottom of page