top of page

Ger Youth Center's Children Center's morin khuur class

Jul 10, 2026

Монгол үндэсний их баяр Наадмыг угтан Сан Франциско хотын захиргааны байранд Монгол Улсын Төрийн далбааг хүндэтгэн мандуулах уламжлалт ёслолын ажиллагаа сайхан болж өнгөрлөө.

Энэ хүндэтгэлт арга хэмжээнд Гэр Хүүхдийн Төвийн морин хуурын ангийн сурагчид Монгол Улсын Төрийн дууллыг морин хуураар эгшиглүүлэн, эх орныхоо нэр хүнд, өв соёлыг сурталчлан оролцсонд баяр хүргэе! Арга хэмжээнд урьсан ЕКГ-ын хамт олонд баярлалаа.

Хайрт сурагчдадаа монголынхоо их өв соёлыг өвлөн суралцах, түгээн хөгжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье!

Хотод олноороо сайхан наадаарай!

bottom of page