
Dec 24, 2025
Баруун эргийн бяцхануудын уламжлалт “Шинэхэн цас” шинэ жилийн баяр 12 сарын 21нд аав, ээжүүд, ах эгч нар, Гэр хүүхдийн төвийн хамт олны хамтын зүтгэлийн үр дүнд маш сайхан болж өнгөрлөө.
Баярт уригдан ирж, эцэх эх хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу олон жил бүжгийн урлагт амжилттай суралцаж бас түгээж яваа сурагч Э. Номинжин, Б. Үжин, Б. Саруул нарыг МЗХ-ны Тэргүүний Сурагч алтан медалиар шагнаж урамшуулсан Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консул Б. Мөнхбаатар таньд баярлалаа.
Шинэ жилийн баярын уур амьсгалыг цоглог, хөгжилтэй, баяр хөөртэй удирдан хөтөлсөн авьяаслаг сурагч О. Цэлмэг, Н. Чингүтэй нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Жил бүр бяцхан хөөрхөнүүддээ баяр хөөр, догдлол, үлгэрийн юм шиг мэдрэмж төрүүлж, өвлийн өвгөний дүрд тоглодог Г. Бат-Эрдэнэ өвөөд хүүхдүүдийн өмнөөс талархал илэрхийлье.
Танхим чимэглэж, ширээ засахаас эхлэн бүхий л ажилд чин сэтгэлээсээ тусалж, хичээнгүйлэн ажилласан сайн дурын туслагч ахлах сургуулийн ах эгч Г. Энэрэл, Б. Айдан, Б. Жэсон, Э. Мөнх-Эрдэнэ, Б. Тэмүгэн, Э. Болорцэлмүүн, Б. Цэнгэл, Г. Хулан, С. Эдворд, Э. Ананд, О. Маралгоо, Н. Зүч, Б. Энгүүн нартаа бяцхан дүү нарынх нь өмнөөс талархал илэрхийлье.
Өөрсдийн хүүхдүүдээ тоглолтод бэлдэхээс гадна зочдод зууш, ундаа, бэлэг бэлдэж, баярыг өнгө үзэмжтэй, дурсамж дүүрэн өнгөрөөх зорилгоор гар сэтгэл нийлж ажилласан Би монгол сургуулийн сурагчдын аав, ээжүүдэд Гэр Хүүхдийн Төвийн хамт олон талархал илэрхийлж байна.
Дурсамж үлдээх дурсгалт зургуудыг дарж бидэнд илгээсэн дүү Э. Ганболор, хөгжмийн техникчээр чадварлаг ажилласан Б. Хүслэн, Г. Маралжин гартаа маш их баярлалаа.
Хүрэлцэн ирж хамтдаа баяссан бүх зочиддоо маш их баярлалаа. Дараа жил дахин уулзацгаая.
Урьсан зочдынхоо сэтгэлийг сэргээж, уярал инээмсэглэл, талархал бахархал төрүүлж, сурсан бүхнээ чадварлаг толилуулж байдаг Би монгол сургуулийн бүжиг, монгол хэл, нугаралтын ангийн сурагчиддаа халуун баяр хүргэж, өндөр амжилт хүсье.
Удирдан найруулсан бүжгийн багш МУСТА Д. Батзориг, нугаралтын багш МУСТА Э. Болорцэцэг, монгол хэлний багш В. Одонтунгалаг нартаа шавь нарынх нь өмнөөс талархал илэрхийлье.
Шинэ жилийн бэлтгэл ажлыг чадварлаг удирдаж, амжилттай зохион байгуулсан Гэр Хүүхдийн Төвийн сайн дурын ажилтан Х. Болорчимэг, Т. Туяацэцэг, Б. Сувдаа, Т. Энхмаа, Б. Мөнхзаяа нартаа талархал илэрхийлье.
Гэр Хүүхдийн Төвийн хамт олон
