top of page

Д. Батзориг багшийн Алтангадас одонгийн цайллага

Nov 17, 2024

2024 оны 11-р сарын 16нд манай Би монгол сургуулийн захирал, бүжгийн найруулагч МУСТА Доржийн Батзориг багшийн Алтангадас одонгийн хүндэтгэлийн цайллага маш сайхан болж өнгөрлөө. Уригдан ирсэн хүндэт зочид түүнд амжилтын дээдийг хүсэж, ерөөлөө хайрлаж, хамт олон, шавь нар нь хүндэтгэж, хайрлаж, талархаж явдгаа чин сэтгэлээсээ илэрхийлж, баяр хөөр, инээд баясал, дуу бүжиг, амттан ундаагаар бялхсан сайхан баяр боллоо. Д. Батзориг багшийн 30 гаруй жилийн хөдөлмөрийг МУ-ын ЕТГ-т уламжилж, Алтангадас одонгоор шагнуулсан хүндэт Ерөнхий Консул Б. Мөнхбаатар таньд их баярлалаа.

Д. Батзориг багшид баяр хүргэж сюрприз барьсан найзууд, бүжиглэж, дуулж, хөгжимдөж, зураг авч, видео хийж, амтат хоол, ундаагаар дайлж цайлсан бүх хүмүүст баярлалаа.

bottom of page