Ger Youth Center

Dedicated to serving the children and youth in Northern California

Мэдээлэл

Баруун эргийн Монгол Эх Үрсийн баярыг дэмжигчдэд талархал илэрхийлье.

Өчигдөр 2013 оны 6-р сарын 2ны нарлаг сайхан өдөр Хүүхдийн Гэр Төв, Бурхан Шашны Занабазар Төвтэй хамтран Эх Үрсийн баяраа өргөн сайхан тэмдэглэж, хүүхдүүд инээд хөөр, чихэр бурам, хоол ундаар элбэг дүүрэн, Бурхан тэнгэр ивээн тэтгэсэн сайхан баяр болж өнгөрөөлөө.

Хүүхдүүдийн дунд зохиогдсон уралдаан тэмцээнүүдийг ивээн тэтгэж, зохион байгуулсан Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо, Broadway Marketing Insurance, CZ Trading, Түшиг сервис, Монгол Христийн Сүмийн хамт олон, Сакраментогийн Монголчуудын холбоо мөн Азтай Тустай хонжворт сугалааны хүүхдийн шагнал $100-ийг хандивлаж, хүүхдүүдэд зайрмаг тараасан Оюунаа, Даамий , бэлэн мөнгөөр хандив өргөсөн Энхжаргал $100, Болормаа Алтанхуяг нар $100, Р. Амраа $100, ерөнхий ивээн тэтгэгч Хоёулаахүү компани $200, Ачлалт ээжийн Өргөмжлөл гардуулж, Би Монгол сургуулийн авъяаслаг бүжигчин сурагчдад гарын бэлэг тараасан Ерөнхий Консулын Газар, тайз засал, хөгжим, чимэглэл зэрэг зүйлсээр тусалж бидний ажлыг дэмжсэн Оакландын Тоёота, БАМХ, хүүхдүүдийн нүүрийг будаж хөгжөөсөн Санфранциско Их сургуулийн Оюутны Холбооны хамт олонд булбарай бяцхан хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү арга хэмжээг жил бүр бидэнтэй хамтран зохион байгуулдаг Бурхан Шашны Занабазар төвийн хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. Хүрэлцэн ирсэн нийт Монгол ахан дүүс, энхрий хайрт хүүхэд багачууддаа сайн сайхныг хүсэн ерөөе.

Уралдаан тэмцээний дүн

Эх үрсийн баяраар хүүхдүүдийн дунд зохиогдсон тэмцээнүүдэд идэвхитэй оролцож авхаалж самбаагаа сорьж хөгжилдсэн хайрт хүүхдүүддээ болон ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүст баярлалаа.

Шатрын тэмцээнд нийт 21 хүүхэд оролцож оюун ухаанаа сорин уралдсанаас

8-аас доош насны ангилалд

1-р байрт Зулхүүгийн Жамъяндагва,

2-р байрт Дамдинбазарын Мягмарсүрэн,

3-р байрт Бямбасүрэнгийн Мишээл,

тусгай байрт БатЭрдэнийн Хүслэн, Батзоригийн Хүслэн, Баатархүүгийн Анужин нар шалгарлаа.

8-аас дээш насны ангилалд

1-р байрт Лхагвасүрэнгийн Золбоо,

2-р байрт Оюунцэрэнгийн Тогтох,

3-р байрт Гомболүүдэвийн Энхжин,

4-р байрт Зулхүүгийн Амуунаа, Бямбасүрэнгийн Хүслэн,

тусгай байрт Дамдинбазарын Лхагвасүрэн, Ганзоригийн Jully нар шалгарч Гэр Хүүхдийн Төвийн Цом, ивээн тэтгэгч Түшиг сервис компаний шагналаар шагнагдлаа.

Даамны тэмцээнд:

1-р байрт Золбоо,

2-р байрт Алтанзул,

3-р байрт Баттогтох нар шалгарч ивээн тэтгэгч Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны шагналаар шагнагдлаа.

Бөхийн барилдааны:

Бага насны ангилалд Эрдэнэцогтын Билэгт түрүүлж, Бат-Эрдэнийн Хүслэн үзүүрлэв.

Дунд насны ангилалд Отгонбаатарын Буянтогтох түрүүлж, Ганзоригийн Ашид үзүүрлэв.

Ахлах насанд Энхмандахын Андаа түрүүлж, Үнэнбатын Эрхэмбаатар үзүүрлэж ивээн тэтгэгч Broadway Marketing Insurance Компаний шагналаар шагнагдав.

Хүүхдүүддээ дахин халуун баяр хүргэж сурлага урлаг спортын өндөр амжилт хүсье.

Эх үрсийн баярын өдөр А.Ариунтуул маань “Ачлалт Ээж” ээр шалгарч Ерөнхий Консулын Газар, Гэр Хүүхдийн Төвийн Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал, Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны “Энэрэлт Ээж” өргөмжлөлийг Би Монгол Сургуулийн багш Д.Уранчимэг хүртсэнд халуун баяр хүргэе.

Хүүхдийн баярын нээлтэнд чадварлаг дуулж бүжиглэн хурсан олныг цэнгээсэн Би Монгол сургуулийн авъяаслаг сурагчид, багш Бат Зориг, шатрын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан багш Б.Уянга, нийт ээж аавууд, Гэр төвийн Дэд тэргүүн Доогий нартаа ажлын өндөр амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.

Гэр Хүүхдийн Төвийн хамт олон

Азтай Тустай хонжворт сугалааны тайлан

Ажаа Гэгээний санаачлан Монголд барьж буй Хүүхдийн цусны эмгэг, хавдарын эмнэлэгт мөнгөн дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүүхдийн Гэр Төвөөс Азтай тустай хонжворт сугалааг амжилттай явуулж сугалааны тохиролыг Эх үрсийн баярын талбай дээр олон нийтийн өмнө явуулж азтангуудыг тодрууллаа.
Юуны өмнө сэтгэл зүтгэл гаргаж, сугалааг олон тоогоор зарж борлуулсан А.Туул, П.Туул. О.Соко, Одно, Лхагваа, Гантуяа болон Азтай хүүхдийн хонжворыг ивээн тэтгэж $100 хандивласан, бас сугалаа зарж борлуулсан Оюунаа, Даамий, Оакланд А’s-ийн тикет хандивласан Энхбаяр, сугалааны тооцоог хариуцаж дүнг нягтлан гаргасан Гэр Төвийн санхүүч Н.Энхмаа нартаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд та бүхний цаашдын үйлс тань хүүхдийн сэтгэл шиг ариун байх болтугай хэмээн ерөөе. Мөн сугалаа худалдан авч хүүхдийн сайн сайхны төлөө үйлст хувь нэмрээ оруулсан Монгол ахан дүүс та бүхэндээ баярлалаа.
Азтай тустай хонжворт сугалааны азтангууд:

Насанд хүрэгчийн азын дугаар 237830 Т. Эска-д таарсан нь гэнэтийн бөгөөд билэгшээлтэй сайхан үйлс болсон хэдий ч 60 сугалаа худалдан авахдаа сугалаанд хожих бус, хувь нэмрээ оруулах зорилго өвөрлөсөн учир хонжворын $200-ыг газар дээр нь буцаагаад энэ санд хандивласан болно.
Хүүхдийн азын дугаар 2950672 Б. Хүслэнд таарч $100-ийн хожлоо.

Оакланд А’s ийн тоглотыг үзэх эрхийн бичиг хожсон азтангууд:

Азын дугаар 237326 Ш.Баатар

Азын дугаар 237117 Оюунаа, Даамий

Азын дугаар 237138 Сарантуяа

Азын дугаар 236911 О. Соко

Ингээд эцсийн дүн гарахад 860 билет зарагдаж $1720.00 цугларсан бөгөөд энэ $1720-ийг 6 сарын 9-нд Ажаа Гэгээнд гардуулан өгөхөд бид баяртай байна.

Дуслыг хураавал далай болдог ардын зүйр үг маань үнэн бөлгөө.
Хүүхдийн төлөө чадах бүхнээ зориулж явдаг Хүүхдийн Гэр төвийн хамт олон болон тэдний гэр бүлийнхэнд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

04/06/2013 Шатрын тэмцээний дүн, тайлан

2013 оны 4-р сарын 6ны өдөр Монгол хүүхдүүдийнхээ шатрын рейтингийг өсгөх, муж, улсын хэмжээний тэмцээнд оролцох чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан шатрын тэмцээн амжилттай явагдлаа.

Тэмцээнд оролцогчид анхан, дунд, дээд гэсэн 3 ангилалд хуваагдаж тоглосноос:

Дээд шатанд:

1-р байрт Гомболүүдэвийн Энхжин шалгарч, рейтингээ 1083-1112 болгон өсгөж, Алтан Цомын эзэн,

2-р байрт Зулхүүгийн Амуунаа шалгарч, рейтингээ  630-783 болгон өсгөж, Мөнгөн цомын эзнээр шалгарлаа.

Дунд шатанд:

1-р байрт Энхийн Тэргэлсар шалгарч рейтингээ 0-553 болгон өсгөж, Алтан Цомын эзэн,

2-р байрт Бямбасүрэнгийн Катлийн шалгарч 300-366 болгон өсгөж, Мөнгөн цомын эзнээр шалгарлаа.

Анхан шатанд:

1-р байрт Одончимэгийн Ариунзаяа шалгарч, рейтингээ 100-341 болгон өсгөж, Алтан Цомын эзэн,

2-р байрт Батзоригийн Хүслэн шалгарч, рейтингээ 0-330 болгон өсгөж Мөнгөн цомын эзнээр шалгарлаа.

Шинээр рейтингтэй болсон хүүхдүүд:

Эрдэнэбилэгийн Эрхэс 339,

БатЭрдэнийн Хүслэн 101,

Баатархүүгийн Ануужин 117,

Чинзоригийн Хулан 103 oноотой болсонд баяр хүргэе. Тэмцээнд амжилттай оролцсон нийт хүүхдүүддээ улам өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Тэмцээний удирдагчаар ажилласан Ноён Дойл, зохион байгуулсан багш Б.Уянга нартаа ажлын өндөр амжилт сайн сайхныг хүсэн ерөөж, хүүхдийн төлөө та бүхний сайхан үйлс улам дэлгэрэх болтугай хэмээн ерөөе!

Гэр Хүүхдийн Төв/Би Монгол Сургууль

5/8/2010 “Монголын Эрдэнэс”

2010 оны 5 сарын 8нд Монгол Хүүхэд, Монгол Соёл, Монгол Хэлээ хамгаалах, хөгжүүлэх, таниулах, Монгол уран бүтээлчдээ сурталчлах зорилгоор “Гэр” Хүүхдийн Төвөөс зохион байгуулсан “Монголын Эрдэнэс” соёлын арга хэмжээ олон хүний гар сэтгэл нийлсэн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.

Хүрэлцэн ирсэн хүндэт зочид Монголоороо бахархаж, Монголдоо байгаа юм шиг санагдлаа хэмээн сэтгэл өндөр нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөсөнд бид бүхэн маш их баяртай байна.

Олны хүч оломгүй далай гэж… Хүүхдийн сайн сайхны төлөө цаг зав, мэдлэг чадвараа харамгүй зориулан оролцсон Хөх Тэнгэр хамтлагийн бүжигчид, МХО-ны алтан медальт бүжигчин охин Цэлмэгцэцэг, хөөмийч, цуурч МУСТА Жүрмэд, гоцлол дуучин Батхуяг, МХО-ны алтан медальт дуучин хүү Мөнхжил, хөгжимчид Болор, Туул, Оргилсайхан, сурагч Амуунаа, уран уншигч Энхжаргал, уран сайханч Сэлэнгэ, нугараач охид Гүргэлжин, Шүрээ, Би Монгол сургуулийн авьяаслаг бүжигчин охиддоо болон бусад бүх хүмүүст Гэр Хүүхдийн Төв/Би Монгол сургуулийн хамт олон, багш сурагчид гүнээ талархаж байгааг хулээн авна уу.

Концeртыг чадварлаг найруулж, хөтөлж, тайз засал, бүжгийн хувцас, баг хийсэн, гэрэлтүүлэг, хөгжмийг удирдан явуулсан МУСТА багш Батзориг, Энхжаргал, Алтан-Од, Цолмон, МУСТА Төмөрчөдөр, оёдолчин Оюунаа, Энхмаа, Энхсолонго, Болорсолонго нартаа талархал илэрхийлэхийн ялдамд “Концeрт мэргэжлийн өндөр түвшинд боллоо” гэсэн үзэгчийн сэтгэгдлийг дамжуулъя.

Алтанцэцэг, Цээгий эгч, Энхжаргал, Мөнгөө, Ука, Сарнай, Доогий, Хосоо, Одноо, Урангоо, Соко, Амраа, Оюунгэрэл, Заяa, Ундраа, Нямсүрэн, Энхээ, Энхмаа, Нацагмаа эгч, Сонин эгч, Чука эгч, Цасчимэгь, Шонхоо нарын олон цагийн хөдөлмөр шингэж хийгдсэн бууз, сүүтэй цай, салад, боорцгийг Монголчууд төдийгүй гадаадын зочид амтархан идэж “The food was delicious”, “Good food”хэмээн сэтгэгдлээ үлдээснийг дамжуулахын ялдамд та бүхэндээ их баярлалаа.

Үзвэрийн болон хоолны тасалбар тасалсан Соко, Туул, сугалаа, үнэ хаялцах худалдаа явуулсан Долгорсүрэн, Энхбаяр, санал асуулга авсан Гэрлээ, Заяa, шаар захиалж авч ирсэн Хосоо, Энхмаа постeр бэлдэж хананд хадсан Амаржаргал, Энхзаяa, Болoроо, тоглолтын хүүхдүүдийг хариуцаж, хувцас индүүдэж бэлдсэн Болроо, Түмээ, гэрэл зураг авч, видeо бичлэг хийсэн зурагчин Эрдэнэбаяр нартаа маш их баярлалаа.

Дуудлага худалдаанд зориулж Гэр хэлбэртэй амтат бялуу хийж хандивласан Дээжис kомпани, Монголын Говь фото зураг хандивласан Эрдэнэбаяр, сугалаанд зориулж Монголд уйлдвэрлэсэн бэлэг дурсгалын зүйлүүд хандивласан Долгорсүрэн, Сарнай, Түвшиндэлгэр, Хосоо нартаа маш их баярлалаа.

Мөн бусад ажилд тусалсан Батхишиг, Төгсжаргал, Жавхаа, Тэд, Булган, Давааням, Монголоос бүжгийн хувцас авчруулсан Гантуяа, Эрдэнээ нартаа их баярлалаа.

Ингээд хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдээс заримийг нь та бүхэнд хүргэе.

  • Сайхан өдөр, үдэшлэг боллоо. Сэтгэл маш өндөр байлаа. Үнэхээр таалагдсан, дараа дахин илүү ихийг зохион байгуулаарай, Баярлалаа. Нинжбадгар.
  • Хүүхдийн төлөө үйл ажиллагаа улам өргөжиж амжилттай явагдаж байгаад та бүхэндээ их баярлалаа. Туяа Bliss.
  • Маш сайхан ажлыг зохион байгуулж байгаа та нарт талархаж байна. Сайхан концерт үзэж, баярлаж баясав. Лхагва.

  • Гэр Төвөөс зохион байгуулсан арга хэмжээ маш сайхан боллоо. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе! Баярлалаа. Ариунболд, Болороо.
  • Монголын үрс маш олон болтугай! Дашмягмар.
  • Энд ирсэн бүх хүмүүсийн сэтгэл өндөр гарцгааж байгааг харахад маш их баяртай байна. Урнаа.
  • This was an exciting event. I wish you good luck in next years experience. Kaithlyn/Хонгорзул 9 настай.
  • I truly enjoyed this event and it was well coordinated. I look forward to future events. Naska Buyanduuren.
  • I had no idea of the richness and beauty of Mongolian culture so I am very grateful for this wonderful opportunity to attend this event! Jim Peeples.

  • Very impressive and touching program. Much work went into organizing. Congratulations. Irma Jarvenpaa
  • Good food. Posters on wall look good. Great music, dancing, contortionist, costumes. Johnnie Norway.
  • Enjoyed the event thoroughly! Great job! Kathy Ahoy.

Дараа жилийн Монголын Эрдэнэс – 2011 соёлын өдөрлөгт бүгдээрээ дахин уулзацгаая!

Жич: Санхүүгийн тооцоог тусад нь удахгүй хүргэнэ.

Та бүхэндээ баярлалаа,

Гэр Хүүхдийн Төв/Би Монгол сургууль

2/22/2010 47-р сургуулиас ирсэн талархалын захиа, зураг

Сайн байна уу?

Би 47-р сургуулийн англи хэлний багш Өлзий-Орших байна. Та бүхний илгээсэн ном болон бусад хичээлийн хэрэглэлийг хүлээн авсаан. Бидний ажлыг байнга дэмжиж тусалж байдагт баярлалаа.

50 ширхэг ном, 12 ширхэг кассеттэй ном, 2 кино хүлээн авлаа.

Хүндэтгэсэн 47-р сургуулийн хамт олон.

1/18/2010- Өвөрхангай аймгаас ирсэн талархалын захиа, зураг

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургууль нь 2009 оны 1 дүгээр сард шинээр байгуулагдсан 11 жилийн сургалттай сургууль билээ. 2009-2010 оны хичээлийн жилд 52 бүлэгт 1739 сурагч 80 багштай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Шинэ тутам байгуулагдсан сургууль нь сургалтын тоног төхөөрөмж, ном, сурах бичиг хангалт муутай байгаа учраас сургалт хүмүүжлийн ажил явуулахад бэрхшээл учирч байна. Ялангуяа гадаад хэлний сургалтыг зохион байгуулахад мэргэжлийн ном, гарын авлага, биет үзүүлэн, тарааж өгөх материал огт байхгүй байсан бөгөөд энэ нөхцөл байдалд тус болж АНУ-д ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчууд маань гадаад хэлний сургалтыг чанар хүртээмжтэй явуулах, сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ном гарын авлагa, сурагчдын бие даан ажиллах гарын авлага, бага насны болон гадаад хэлний анхан шатны сургалтанд ашиглах үзүүлэн тоглоом болон бусад сургaлтын хэрэглэгдэхүүнүүдийг явуулсан нь тус сургуулийн багш сурагчдын хувьд цаг үеээ олсон хэрэгцээ шаардлагыг хангаж чадах оюуны томоохон хувь нэмэр боллоо.

Сургалтын материал, ном сурах бичиг, хичээлийн хэрэглэдэхүүн илгээсэн “Гэр” Хүүхдийн Төв-ийн хамт олоны цаашдын ажил , амьдралд сайн сайхныг хүсэн ерөөж, цаашид хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлье.

Хүндэтгэсэн Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн хамт олон

1/03/2010 – 2009 оны шагналтан сурагчид

2009 оныг үдэх Монгол Хүүхдүүдийн Сүлд Модны Наадмын үеэр Бэй Аэриа дахь Монгол хүүхдүүдийн дундаас сурлага, урлаг спортын өндөр амжилт гарган шалгарсан тэргүүний хүүхдүүдийг шагнаж урамшуулав.

2009 оны Шилдэг Сурагчаар:

Бага ангиас Ганбадрахын Үлэмж,

Дунд ангиас Амарлхагвын Цэлмэг

Ахлах ангиас Зулхүүгийн Зоригтбаатар нар шалгарлаа.

Мөн урлагийн авьяасаараа бусдыгаа тэргүүлж, Хүүхдийн байгууллагаас зохион байгуулдаг олон нийтийн ажилд 2-3 жил дараалан идэвхитэй оролцож буй нэр бүхий сурагчдыг Монголын Хүүхдийн Ордоны “Эрдэм” Алт, Мөнгө, Хүрэл медалиар шагнаж урамшуулав.

Алтан медалиар Ариунболдын Мөнхжил,

Мөнгөн медалиар Ариунболдын Энхжил, Баяраагийн Тэмүүлэн,

Хүрэл медалиар Гомболүүдэвийн Энхжин нар энгэрээ мялаалаа.

Тусгай шагналыг Бат-Очирын Ариунаа, Мөнхболдын Өнөбөлд, Болдбаатарын Чинтүшиг нар хүртлээ.

12/31/2009 – Хүүхдийн Сүлд Модны Наадам

Сайн байцгаана уу? Хайрт Хүүхдүүд, Хүндэт эцэх эхчүүд ээ,

2009 оноо амжилтаар үдэж, 2010 оноо баяр хөөрөөр дүүрэн угтах Бэй Аэриа дахь Монгол Хүүхдүүдийн “Цагаахан Цас” сүлд модны наадам сайхан болж өндөрлөлөө.

Хүрэлцэн ирсэн хүндэт зочид-хөөрхөн бяцхан багачуудынхаа хөгжин баясаж, хөөрөн бүжиж, хөөцөлдөн тоглохыг харсан хэн бүхэн сайхан арга хэмжээ болж байна хэмээн сэтгэлийн дэм хайрлаж байлаа.

Тоглолтонд бүжиглэж, дуулж, жүжиглэж, хөгжимдсөн Би Монгол сургуулийн авьяаслаг хүүхдүүд болон бусад оролцогчид, хүүхдийн сайн сайхны төлөө өгөөмөр сэтгэлт дэмжигч нартаа бяцхан хүүхдүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Санхүүгийн дэмжлэг үзүүлж:
$ 250.00 хандивласан Соко, Зоригоо (Ачаа Тээврийн Компани)
$ 50.00 хандивласан Баяраа & Ариунаа (Конкорд)
$ 40.00 хандивласан Энхжаргал (Беркели)
$ 20.00 хандивласан Ш.Баатар (СанФрансиско)
$ 20.00 хандивласан Туул (Албани)
$ 50.00 хандивласан СанФрансиско дахь Христийн Сүм

Гэр Төвийн хамт олонд бэлэг бэлдэж ирсэн Гантуяа ( Ачаа Тээврийн Хоёюулаа Хүү Компани)
Тоглолтонд оролцсон, зохион байгуулсан 30 орчим хүнийг хооллосон Ч.Алтанцэцэг, Оюунцэрэн
Амтат бялуу, эклир хандивлаж хүүхдүүдийг баярлуулсан Дээжис компанийн Болроо Мөөгий,
Шагнал, сугалааны бэлэг хандивласан С.Гангатуул, Б.Гэрэлмаа нартаа маш их баярлалаа.

Мөн, Өвлийн өвгөн, Хүүхдүүдийн жүжиг, бүжгийн хувцасны загвар гарган эсгэж оёсон Энхмаа, Банзаа, Баяка, Сараа, П.Сэлэнгэ,

Бэлэг бэлдэн боож, урилганы загвар гаргаж хэвлүүлсэн Б.Урангоо, Т.Отгоо,

Өөрсдийн авьясаараа баяр дээр баяр нэмж тоглосон Амарбаясгалан, Энхжаргал, Т. Оюунбат, Тамир

Хөгжим техник хэрэгслэлээр тусалсан Хөх Монгол Хамтлаг,

Туг, титэм хийсэн сурагч Т.Энхсолонго, Энхболор

Чимэглэл болон билет зарах бусад ажилд тусалсан эцэг эхчүүд, Долгорсүрэн, Ганзориг, Давааням, Д. Энхзаяа, Д.Буяннэмэх, Б.Энхзаяа, Алтангэрэл, Соко, Ариунболд, Мөнхтуяа,

Алунгоо эхийн сургаалийг Ардын Аман зохиолоор баяжуулан жүжиг болгон тавьсан Би Монгол Сургуулийн Яриа/жүжгийн ангийн багш П.Сэлэнгэ,

Миний Нутаг, Цасан ширхэг бүжгийг дэглэж, Захчин бүжгийг хүүхдүүдэд зааж сургасан, Би Монгол Сургуулийн бүжгийн багш МУСТА Д.Батзориг,

Ерөнхий зохион байгуулагч Гэр Хүүхдийн Төв-ийн тэргүүлэгч гишүүд Эска, Гэрэлмаа, Амаржаргал, Б.Алтан-Од,

нартаа эрүүл энх сайн сайхныг хүсэн Юу санасан Есөн Цагаан Хүсэл тань биелэх болтугай гэж ерөөе.

Хүндэтгэсэн,
Гэр Хүүхдийн Төв-ийн хамт олон

STUDENT'S LAST & FIRST NAME
REGISTERED CLASSES