Ger Youth Center

Dedicated to serving the children and youth in Northern California

Би Монгол сургууль

Инээд баясал гэрэлтсэн               Ижил нөхөд нь бужигнасан

Эрдмийн саруул танхимдаа       Эргэн цуглах цаг ирлээ.

Алс ирээдүйд хөтөлсөн              Авьяас чадвар нь ундарсан

Ачит сайхан багш нартайгаа     Ахин уулзах мөч ирлээ.

2018-2019 оны хичээлийн жилдээ тавтай морилно уу. 

“Би Монгол” сургуулийн зорилго:

1. Монгол түмний оюуны үнэт эрдэнэ, аялгуут сайхан үндэсний хэл, ёс заншил, түүх, соёлоос өвлүүлэн сургах

2. Эх орон, өлгий нутгаа хайрлах,  Би Монгол хүн гэдгээрээ бахархах үзэлтэй болгон хүмүүжүүлэх
2018-2019 schedule
Монгол хэл: 6-аас дээш насны хүүхдүүдийг элсүүлнэ. 

1-р анги: 7 настай хүүхдүүд (Цагаан толгой, 1-2 үетэй үг зөв уншиж, үгийн утгыг ойлгож, үсэг бичиж сурах)

2-р анги: 8-9 настай хүүхдүүд (2-3 үетэй үг зөв уншиж, бичиж, богино хэмжээний харилцан яриаг ойлгож, ярилцаж, уншиж, бичиж сурах)

3-р анги: 2-р ангийн хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн хүүхдүүд: (богино хэмжээний түүх уншиж, ойлгож, бие даан бичиж, зөв харилцан ярилцаж сурах)

4-р анги: 3-р ангийн хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн хүүхдүүд: (монгол хэлний чухал шаардлагатай дүрмийг ашиглан санаа бодлоо бичгээр болон амаар зөв илэрхийлж сурах)

Монгол Хэл: Гадаад иргэдэд (17-оос дээш нас) Сурагчийн цагийн хуваарьт нийцүүлж хичээлийн ганцаарчилж явуулах боломжтой. Сонирхсон хүн 510-759-9229 утсаар холбогдоно уу.

Үндэсний бүжиг: 7-оос дээш насны хүүхдүүдийг элсүүлнэ. 

1-р анги:   Ардын бүжгийн үндсэн зогсолт, хөдөлгөөнүүдийг зааж сургана. Үүнд: Гар, хөлийн үндсэн байрлалууд, Суулт болон хөлний хөдөлгөөнүүд, Мөр цээжний хөдөлгөөнүүд, Эргэлт болон сунгалтын дасгалууд. Сурах бүжгүүд: Цасан охины бүжиг, Болжмор

2-р анги: Өмнөх хичээлийн жилд эзэмшсэн мэдлэг чадварыг бататгахаас гадна, Монгол ардын бүжгийн үндсэн дасгалуудыг бүрэн суралцана. Сурах бүжгүүд: Цаатан, Казак, Жалам Хар, Захчин, Ботго, Жижиг бөх, Янзага, 12 жил

3-р анги: Өмнөх хичээлийн жилүүдэд  эзэмшсэн мэдлэг  чадварыг бататгахаас гадна, тайзны болон хувийн бүжиглэх  ур  чадвараа хөгжүүлэхэд суралцана.Сурах бүжгүүдБид биелнэ, Баруун Монгол, Үелзүүр, Мянгад, Торгууд, Даага, Вальс (Уран Хас), Тайгын охин 

4-р анги: Өмнөх хичээлийн жилүүдэд  эзэмшсэн мэдлэг чадварыг бататгахаас гадна, орчин үеийн болон сонгодог бүжгийн дасгалын хөдөлгөөнүүдийг сурч эзэмшинэ. Сурах бүжгүүд: Шанз Рок, Хотон биелгээ, Сурын дуулал, Бурхад, Мандухай, Монгол бүсгүй

Бүжгийн хамтлаг: Бүжгийн ангид 5 жил суралцаж амжилттай төгссөн сурагчдыг сонгон шалгаруулж авна.

Шатар: 5-аас дээш насны хүүхдүүдийг элсүүлнэ. 

Анхан шат: Шатрын бүх нүүдлийг сурах, тоглоомын зорилгыг бүрэн ойлгох, өрсөлдөгчөө хожих арга барилд суралцах, шатрын тэмцээнд  хэрхэн оролцох  талаар суралцах

Дунд болон дээд шат: Шатрын номыг уншиж сурах, мэргэжлийн зэрэгтэй шатарчдаас суралцах, өрсөлдөгчөө хожих арга барилд суралцах, тактик боловсруулж сурах, орон нутаг, рэйтингээ өсгөх,  улсын хэмжээний тэмцээнүүдэд оролцох боломжтой.

Ахлах ангид Пүрэв гараг бүр 7-8 цагийн хооронд Ger Youth Center Thursday Night Marathon явуулж, түрүүлсэн хүүхдүүдийг шагнаж, USCF рэйтинг нэмнэ.

Хичээлийн төлбөр, цаг:

Бүжгийн анги $120, 7 хоногт 2 удаа: Пүрэв, Ням гараг бүр 90 минутаар хичээллэнэ.

Шатар $60,  7 хоногт 1 удаа Пүрэв гараг бүр 60 минутаар хичээллэнэ.

Зураг $60,  7 хоногт 1 удаа Ням гараг бүр 90 минутаар хичээллэнэ.

Монгол хэл $60,  7 хоногт 1 удаа Ням гараг бүр 90 минутаар хичээллэнэ.

Бэлтгэл анги $60,  7 хоногт 1 удаа Ням гараг бүр 90 минутаар хичээллэнэ.

Морин хуур: $75, Ням гараг бүр 45 минутаар хичээллэнэ.

Нэг айлын 2, 3 дахь хүүхэд төлбөрөөс 10% хөнгөлөгдөнө.

Төлбөр төлөх арга:

  1. Та өөрийн данснаас Zelle ашиглан geryouthcenter2009@gmail.com эсвэл 510-759-9229- оор шууд шилжүүлж болно. Memo дээр хүүхдийн овог нэрийг заавал бичнэ.
  2. Кредит кардаар, эсвэл чекээр Гэр төвийн бичиг хэрэг эрхлэгч П. Ариунтуяад төлж болно, утас (510)735-1810.
  3. Бэлэн мөнгө эсвэл чекээр Bank of America дахь 00663-36037 дансанд Ger Youth Center-т гэж бичээд тушааж болно. Энэ тохиолдолд хүүхдийн овог нэр, ямар хичээлийн төлбөр төлсөн тухай мэдээллийг П. Ариунтуяад текстээр илгээнэ үү. БЭЛЭН МӨНГӨ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ.
  4. gercenter.org –т орж PAY NOW товчийг дарж PayPаl-аар төлж болно.

Төлбөр төлөх хугацаа:

– 9 сарын хагас 10 сарын бүтэн төлбөрийг 10 сарын 15ны дотор

– 11сарын бүтэн, 12 сарын хагас төлбөрийг 11 сарын 15ны дотор

– 1 сарын бүтэн төлбөрийг 1 сарын 15ны дотор

– 2, 3 сарын  бүтэн төлбөрийг 2 сарын 15ны дотор

– 4,5 сарын бүтэн төлбөрийг 4 сарын 15ны дотор тушаана. Хугацаа хоцорвол торгууль $10 төлнө.

Тухайн сард төлбөр төлөөгүй сурагч дараа сарын хичээлд хамрагдах эрхгүй болно.

Хүндэтгэх бус шалтгаанаар хичээл тасалсан сурагчийн төлбөрийг буцааж олгохгүй

Сургуулиас гарах тохиолдолд ангийн багшид 30 хоногийн өмнө мэдэгдэнэ, мэдэгдээгүй тохиолдол $50-ын торгууль оногдуулна.

Сургуулийн хаяг:

Азийн Соёлын Төв, Оакланд хот, 9-р гудамжны 388, Өрөөний # 29o (Номын сангийн дээд талд, 2 давхарт)

Утас: 510-759-9229, 415-632-2502 

Бүртгүүлэх линк: https://form.jotform.com/62156942895165

STUDENT'S LAST & FIRST NAME
REGISTERED CLASSES